Урлаг
Сабрина Карпентер TikTok-ийн хамгийн алдартай уран бүтээлчээр тодорчээ
АНУ-ын дуучин Сабрина Карпентер 2024 оны тус улсын ТікТок-ийн хамгийн алдартай уран бүтээлчээр тодорчээ. Богино бичлэгийн платформ TikTok жилийн эцсийн тайлангаа саяхан гаргасан бөгөөд ТікТок-ийн 2024 оны дэлхийн хамгийн алдартай уран бутээлдийн жагсаалтын эхний аравт Өмнөд Солонгосын зургаан хамтлаг багтсан байна.
Сабрина Карпентерын “Espresso”, “Please Please Please” зэрэг хит дуунууд нь тус платформ дээр 15 сая гаруй бичлэгт ашиглагджээ. Жил бүрийн ТікТок тайлан нь тухайн жилийн чиг хандлагын талаарх ойлголтыг өгдөг байна.
ТікТок нь дэлхий дахинд 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй бөгөөд үүний 170 сая нь АНУ-ын хэрэглэгчид байдаг аж.