Хиймэл оюун ухаант "малчин" робот SwagBot
Сиднейн их сургуулийн эрдэмтэн судлаачид робот малчин SwagBot-ийг бүтээжээ.
Энэхүү малчин робот нь анх 2016 онд бартаат замыг ч саадгүй туулдаг хэмээн хэмээн худалдаанд гарч байжээ. Харин энэ удаа хиймэл оюун ухаан, экосистемтэй болон шинэчлэгдэн гарч байгаа аж.
Батaрейгаар ажилладаг уг SwagBot нь бэлчээрийн даац, чанар, нягтралыг тооцоолж, малын эрүүл мэндийг ч мөн хянах чадвартай гэнэ.
Мал болоод малын бэлчээрийн мэдээллийг боловсруулж, тухайн мэдээллүүдээ ашиглан малыг хамгийн сайн бэлчээрт маллаж, бэлчээрийн даац хэтэрч, хөрс доройтохоос өмнө нүүлгэн шилжүүлдгээрээ онцлогтой юм.
Зөвхөн мал маллаад зогсохгүй фермерүүдэд цуглуулсан мэдээлэл, боловсруулсан өгөгдлийг буцаан мэдээлэх боломжтой.
SwagBot-ийг бүтээсэн Сиднейн их сургуулийн профессор Салах Суккарие хэлэхдээ “Үхэрнүүд эзэндээ дасаж хариулахад амар болдогтой адил, тодорхой хугацааны дараа роботод дассаны дараа робот хүний оролцоогүйгээр ч мал маллаж чадна.” хэмээн хэлжээ.