Google хэдэн сая жил шаардлагатай асуудлыг 5 минутад шийдэх чипээ танилцууллаа
Google компани шинээр үйлдвэрлэсэн чипээ танилцууллаа. Энэ нь одоо байгаа хамгийн хурдан компьютерүүд хэдэн сая жил зарцуулж шийдэх асуудлыг 5 минутад л шийдэх чадалтай гэнэ.
Google-ын “Виллоув” гэж нэрлэсэн энэхүү чип нь одоогоор туршилтын шатандаа байгаа төхөөрөмж юм.
Уг чипэнд квантум физикийн зарчмыг ашигласан бөгөөд квант тооцооллын салбарын хамгийн сүүлийн үеийн том бүтээн байгуулалт болж байна.
“Виллоув” чип нь өмнөх хувилбаруудаас хамаагүй бага алдаа гаргадаг бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжиж буй салбарын боломжийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байгаа аж.
Бодит амьдралын олон асуудлыг шийдвэрлэх чадвартай квант компьютер хөгжүүлэхэд олон жилээс гадна тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт шаардлагатай хэвээр байна гэв.
Квантын компьютерүүд нь гар утас эсвэл зөөврийн компьютер зэргээс өөр механизмаар ажилладаг.
Квант тооцоолол нь матер олон төлөвт нэгэн зэрэг оршиж чаддаг гэх нээлтийг ашигладаг бөгөөд өмнө боломжгүй гэж үзэж байсан томоохон тооцооллуудыг хийх чадвартай гэж таамаглаж байна.
Энэ нь цөмийн нэгдлийн реакторуудыг бүтээх үйл явцыг хурдасгаж, ялангуяа анагаах ухааны салбарт хиймэл оюун ухааны нөлөөг нэмэгдүүлэх боломжтой юм.