БНСУ-ыг сүйтгэх шахсан Тэргүүн хатагтайн тухай баримтат кино гарна
БНСУ-д удахгүй Тэргүүн хатагтай Ким Гон Хигийн дуулиан шуугианы тухай баримтат кино гарах гэж байна. Энэ сарын 12-нд олны хүртээл болох ба “Чи ‘VIP2’ гэж сонссон уу? Энэ Ким Гон Хигийн тухай түүх үү” гэсэн үгээр эхлэж байгаа нь үзэгчдийн сонирхлыг шууд татаж байгаа юм.
Ким Гон Хи-г VIP2 хэмээн нэрлэх бөгөөд кинонд Ерөнхийлөгчийг атгандаа бүрэн оруулсан, эрх мэдэлтэй эмэгтэйн дүрээр гарч байгаа юм. “Хэт тодрох гээд уналаа” гэсэн үг гарч, араас нь Тэргүүн хатагтайд үнэтэй цүнх бэрэглэсэн пастор Чхве Жэ Ён, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ким хатагтайтай долоон цаг ярилцсэн сэтгүүлч И Мён Су, Ким Гон хигийн гэр бүүлтэй арван жил шүүхдэлцсэн Чон Дэ Тэк нарын дүрс гарна. Их сургуулийн хуурамч дипломтой, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь хулгайн зүйл, Deutsche Motors компанийн хувьцаагаар залилан хийсэн, бөө удгантай холбоотой гээд Хатагтай Ким Гон Хи-гийн хамаг будлианыг дэлгэх ажээ. Мөн Ерөнхийлөгч биш тэргүүн хатагтай хувийн эрх ашгийн үүднээс улс орныг удирддаг гэдгийг баримттайгаар үзүүлэх юм.