Бизнес

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулах шийдвэр хүчингүй боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өнгөрөгч мягмар гарагт “Үндсэн хуулийн дэг журам, ардчиллыг хамгаалахын тулд” гэх шалтгаанаар цэргийн онц байдал зарласан ч зургаан цагийн дараа Парламентын шийдвэрээр цуцлагдсан.

Юны гэнэтийн шийдвэрийг эсэргүүцсэн сөрөг хүчин Парламентын түвшинд түүнийг огцруулах санал гаргасан боловч уг санал хүчингүй болжээ. Огцруулах саналыг батлуулахын тулд Парламентын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг шаардлагатай байсан ч бямба гарагт болсон хуралдааны үеэр Юны намын гишүүд хурлыг орхиж гарснаар санал хураалт хүчингүй болсон байна.

Хэрэв уг санал батлагдсан бол Юн Сок Ёлийн бүрэн эрх дуусгавар болж, БНСУ 60 хоногийн дотор шинээр Ерөнхийлөгч сонгох ёстой байжээ. Гэсэн хэдий ч сөрөг хүчин уг асуудлыг дахин хэлэлцэхээ мэдэгдсэн. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button