Бизнес

Хятад улсад $80 тэрбумын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны орд илэрлээ

Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ. Хятадын төв хэсэгт орших Хунань аймгийн Пинжиан мужийн Вангугийн алтны ордоос 40 ширхэг алтны судал илрүүлсэн бөгөөд 1000 гаруй тонн алт олборлох боломжтой аж.

Геологич Чен Рулин “Талбайн захын бүсийн ойролцоо явуулсан туршилтын үеэр илүү их алт илрүүлсэн нь ордын хэмжээ үүнээс ч их байх магадлалтайг харуулж байна. Нийтдээ талбай дээр 1000 гаруй тонн үнэт металл байж магадгүй байна” гэжээ.

Хятад улс 2023 оны байдлаар дэлхийн алтны аравны нэгийг үйлдвэрлэсэн байна. Тус улс нь шинэ үеийн батерей, электроникийн үйлдвэрлэлд ашигладаг үнэт металлын үйлдвэрлэлд ноёрхож, уул уурхайгаараа дэлхийд тэргүүлдэг. Мөн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах шинэ арга замыг хөгжүүлж, уул уурхайн технологийн экспортоор дэлхийд тэргүүлж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button