Life

Пилатис дасгалын ид шид 

Пилатис бол 20-р зууны эхэн үед Жозеф Пилатис хэмээх Германы фитнесийн мэргэжилтний боловсруулсан дасгалын арга юм. Түүний зорилго нь биеийн хүч, уян хатан чанар, тэнцвэрийг нэмэгдүүлж, оюун ухаан, бие махбодын хоорондын харилцааг сайжруулах байжээ. Энэхүү дасгал анх бэртэл гэмтэл авсан хүмүүсийн сэргээн засах эмчилгээнд зориулан бүтээгдсэн боловч сүүлийн жилүүдэд бүх насны хүмүүсийн дунд өргөн тархсан. 

Пилатис нь зөвхөн биеийн хүчийг хөгжүүлэх бус, оюун санааны тайвшралыг олж авахад ашиг тустай. Хэвлий, нуруу, аарцгийн булчингуудыг хамардаг. Пилатисийн дасгалууд нь эдгээр булчинг хөгжүүлж, нурууны тогтвортой байдал, ачаалал даах чадварыг сайжруулдаг. Ингэснээр:

            •           Нурууны өвдөлтийг бууруулна.

            •           Таны хөдөлгөөн илүү хүчтэй, тогтвортой болно.

Орчин үеийн амьдралын хэв маяг, тухайлбал ширээний ард олон цагаар суух нь нурууны хэлбэр алдагдах, булчингууд тэнцвэргүй хөгжихөд хүргэдэг. Пилатис нь булчинг зөв хөгжүүлж, биеийн зөв байрлалыг сэргээдэг байна. Ингэснээр:

            •           Нурууны мурийлт засагдана

            •           Амьсгалахад хялбар болно

            •           Гадаад үзэмж сайжирна. 

Пилатисийн сунгалтын дасгалууд нь булчингийн уян хатан чанарыг нэмэгдүүлж, үе мөчний хөдөлгөөнд саад учруулахгүй болгодог. Энэ нь:

            •           Бэртэл гэмтлээс сэргийлнэ.

            •           Хөдөлгөөний хүрээ нэмэгдүүлнэ.

            •           Биеийн хөдөлгөөнийг илүү хялбар, чөлөөтэй болгоно. 

Пилатис дасгалууд амьсгалыг зөв удирдахад ихээхэн ач холбогдол өгдөг. Зөв амьсгал нь булчингуудыг илүү үр дүнтэй ажиллуулахад тусална. Мөн стресс, түгшүүрийг бууруулахаас гадна зүрх, судасны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. 

Пилатис нь зөвхөн бие махбодын төдийгүй оюун санааны эрүүл мэндийг дэмждэг. Тархины үйл ажиллагааг тайвшруулж, анхаарлыг төвлөрүүлэхэд тусална. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Пилатис нь хөнгөн, тайван хөдөлгөөнөөрөө онцлог тул дараах хүмүүст тохиромжтой:

            •           Жирэмсэн эмэгтэйчүүд: Аарцгийн булчингуудыг бэхжүүлж, төрөлтөд бэлдэнэ.

            •           Ахмад настан: Биеийн хөдөлгөөнийг хэвийн хадгалахад тусална.

            •           Бэртэл авсан хүмүүс: Сэргээн засах эмчилгээний хэлбэрээр ашигладаг.

Пилатис нь хоёр үндсэн төрөлтэй юм. 

            1.         Мат дээрх пилатис (Mat Pilates): Ганцхан шалыг ашиглан хийдэг, сунгалт, булчин хөгжүүлэхэд чиглэнэ.

2.         Төхөөрөмжтэй пилатис (Reformer Pilates): Тусгай төхөөрөмжийг ашиглан булчинг илүү үр дүнтэй хөгжүүлдэг.

Та энэхүү дасгалыг хийхдээ зөв техникээр хийх нь чухал, өөрийн биеийн онцлогт таруулан ачааллаа тохируулаарай. Пилатисийг амьдралдаа тогтмол хэрэгжүүлснээр та илүү эрүүл, хүчтэй, тайван байж чадна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button