Life

Яагаад хүзүүнд үрчлээс үүсдэг вэ?

Хүзүүний үрчлээс нь дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүсдэг. Хөгшрөлт нь үндсэн шалтгаануудын нэг бөгөөд арьсны коллаген, уян хатан чанар нь цаг хугацааны явцад алдагдаж, унжиж, нарийн үрчлээс үүсдэг байна. Нарнаас хамгаалах тос түрхэхдээ хүзүүг орхигдуулдаг тул нарны гэмтэлд өртөмтгий болгодог аж. 

Нарны туяа арьсны коллагеныг гэмтээж, хөгшрөлтийг хурдасгадаг тул бас нэг чухал шалтгаан болдог. Түүнчлэн ухаалаг утас, зөөврийн компьютер гэх мэт төхөөрөмжийг байнга ашиглаж доош тонгойх нь хүзүүний нарийн арьсанд ачаалал үүсгэж, үрчлээ үүсэхэд хүргэдэг байна. Хорт зуршил тэр дундаа тамхи татах нь цусны эргэлтийг бууруулж арьсны хөгшрөлтийг түргэсгэдэг бөгөөд энэ нь арьсыг нөхөн сэргээхэд шаардлагатай хүчилтөрөгч, шим тэжээлийг бууруулдаг. 

Эдгээр олон шалтгаанаас үүдэн хүзүүний үрчлээс үүсдэг байна. Тиймээс арьс арчилгаа, нарны тос түрхэх,  зөв дадал зуршил, эрүүл амьдралын хэв маяг гэх мэт олон зүйлийг хэрэгжүүлснээр цаг хугацааны явцад хүзүүний үрчлээг багасгахад тусална.

Холбоотой мэдээнүүд

Back to top button