Манлайлагч эмэгтэйчүүдийн заавал унших 5 ном
Эмэгтэйчүүдийн манлайллын тухай унших ёстой таван номыг танилцуулж байна.
1. Lean In
Facebook-ийн гүйцэтгэх захирал асан Шерил Сандберг эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэхэд тулгарч буй сорилтуудын тухай өгүүлэх юм. Тэрээр хэвшиж тогтсон саад бэрхшээлүүдийн тухай, эмэгтэйчүүдийг илүү үр дүнтэй дэмжих тухай асуудлыг хөнддөг. Ажлын байран дахь жендерийн тэгш байдлын талаар тайлбарладаг юм.
2. Dare to Lead
Бренэ Браун зоригтой манлайллын шинж чанаруудыг тухай, эмзэг байдал, өрөвдөх сэтгэл гэх мэт сэдвүүдийг онцолдог. Хэдийгээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдаагүй ч энэ ном нь эмэгтэй удирдагчдад өөрийгөө хүлээн зөвшөөрч зорилготойгоор удирдан чиглүүлэх талаар үнэ цэнтэй сургамжуудыг өгдөг. Браун олон жилийн судалгаандаа тулгуурлан итгэлцлийг бий болгох, хамтын ажиллагааг дэмжих, хүртээмжтэй орчныг бий болгоход хэрэгжүүлэх боломжтой стратегиудыг танилцуулах юм.
3. How Women Rise
Салли Хелгесен, Маршалл Голдсмит нарын “Эмэгтэйчүүд хэрхэн өсдөг вэ: Таныг дараагийн ахих, албан тушаал ахих эсвэл ажилд тань саад болдог 12 зуршлаасаа сал”
Энэ ном нь эмэгтэйчүүдийг ажлын байран дээр ихэвчлэн гаргадаг дутагдлын хэлж өгдөг байна. Жишээ нь ололт амжилтаа зарладаггүй ажлынхандаа хэлдэггүй гэх мэт зуршлуудыг тодорхойлдог. Хелгесен, Голдсмит нар эмэгтэйчүүдэд эдгээр зан үйлээ мэдэж карьераа ахиулах стратеги боловсруулах замыг зааж өгдөг. Энэхүү ном нь жишээнүүд, практик зөвлөгөөгөөр дүүрэн тул манлайлагч болохыг эрмэлзэж буй эмэгтэйчүүдэд зориулсан эх сурвалж болдог.
4. The Confidence Code
Кэтти Кэй, Клэр Шипман нар өөртөө итгэх итгэлийн цаад шинжлэх ухааныг судалж, яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү итгэл үнэмшилтэй болохыг судалжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаа, амжилттай яваа эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлага, хувийн туршлага дээр үндэслэн эмэгтэйчүүдэд амьдралдаа итгэх итгэлийг бий болгодог. Энэхүү ном нь манлайлах чадвар нь төрөлхийн зүйл биш, харин түүнийг хөгжүүлж болно гэдгийг ойлгуулахыг хичээдэг юм.
5. Own it
Уолл Стритийн гүйцэтгэх захирал Салли Кравчек өөрийн амьдралын талаар хуваалцаж, эмэгтэйчүүд манлайлаач амжилтад хүрэхийн тулд өөрийн өвөрмөц давуу талаа хэрхэн хүлээн зөвшөөрч байгаа тухай хуваалцана. Тэрээр хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, алсын хараа зэрэг эмэгтэйчүүдийн үнэт зүйлд нийцсэн хүч чадал, амжилтыг дэмжиж байна. Энэхүү ном нь эмэгтэйчүүдэд хэвшсэн хандлагыг даван туулах, карьераа хянах, утга учиртай өөрчлөлтийг бий болгохын тулд хэрхэн ажиллах зарчмын тухай юм.