Урлаг
Spotify-ийн нийт орлого 4 тэрбум евро хүрлээ
Хөгжмийн салбарын тэргүүлэгч платформ болох Spotify нь 2024 онд гайхалтай өсөлттэй байж хэрэглэгдэгчийнхээ хүрээг улам тэлжээ. Өмнөх онтой харьцуулахад идэвхтэй хэрэглэгчдийн тоо 11%-иар өссөн байна. Шведийн Стокгольм хотод Даниел Эк, Мартин Лоренцон нар 2006 онд үүсгэн байгуулсан Spotify нь дэлхийн хөгжмийн урсгалын тэргүүлэгч болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Spotify нь 100 сая гаруй дуу, 6 сая гаруй подкастыг байршуулж олон төрлийн аудио контентыг хүргэж байна. Энэ оны 3-р улирлын байдлаар Spotify- ийн нийт орлого 4 тэрбум еврод хүрч, өмнөх онтой харьцуулахад 19%-аар өсжээ.