Авто

Машинаа унахгүй тавих гэж байгаа жолооч нартаа өгөх зөвлөгөө

Хэрвээ та өвөл машинаа унахгүйгээр хадгалах гэж байгаа бол доорх зөвлөмжийг дагаарай. Доорх зөвлөгөөг дагаснаар дараа шууд унаад хөдөлгөөнд оролцох боломжтой болж байгаа юм. Аль болох бүх төрлийн үйлчилгээг нь хийлгээд орхичихвол илүү амар байдаг. Тиймээс дараа гэж хойшлуулалгүй яг одоо бүгдийг нь хийгээрэй.

  1. Ихэнх жолооч нар -20 градус хүйтрэхэд машинаа тавьж эхэлдэг. Та ч гэсэн энэ зарчмыг мөрдөж болно.
  2. Гадар өнгөлгөөг маш сайн хийх хэрэгтэй. Ваксаар сайн өнгөлснөөр сүүлд нь цэвэрлэхэд илүү хялбар болдог
  3. Агааржуулагчийг хөл рүү үлээх горим дээр, салоны дотор  агаараас авах горим дээр тохируулаарай (Учир нь машин унтраалттай боловч гаднаас орох агаарын зам нээлттэй учраас тоос шороо машинд орох боломжтой)
  4. Аккумуляторын хасах клемийг салгаж тавих эсвэл бүрмөсөн салгаад дулаан газарт хадгалах
  5. Дугуйг домкратаар өргөж ивүүр хийж газраас хөндийрүүлээрэй. Энэ нь хий гараад дугуйг гэмтэхээс сэргийлж байгаа юм.
  6. Нимгэн ч байсан хамаагүй хучлагаар гадна дотно ямар ч нөхцөлд хадгалах байсан хучиж байгаарай. Будгийг гэмтэхээс сэргийлж байгаа юм.
  7. Хэрвээ машинаа гадаа тавих гэж байгаа бол зөөлөн дотортой бүтээлэг сонгоорой. Хатуу дотортой бол салхинд дэрвээд зүлгэчихдэг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button