Технологи

НАСА агентлаг Сарны хөтөлбөрүүдээ хойшлууллаа

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА агентлаг Сар руу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” болон сансрын нисэгчдийг Саран дээр буулгах Artemis III хөтөлбөрүүдээ хойшлуулсныг тус агентлагийн захирал Билл Нельсон мэдэгджээ. 

“Artemis II” хөтөлбөрийг 2026 оны дөрөвдүгээр сард, “Artemis III” хөтөлбөрийг 2027 оны дунд үеэр хэрэгжүүлэхээр хойшлуулжээ.  

Ийнхүү хойшлуулахаар шийдвэрлэсний шалтгаан нь “Orion” сансрын хөлгийн сансрын туянаас хамгаалах бүрхүүлийг хянах дэлгэцэд үүссэн асуудал гэдгийг Б.Нельсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.  

Гурван үе шаттай “Artemis” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд гаргаж байсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд мөн Саран дээр станц байгуулах ажээ.

“Artemis” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Европын сансрын агентлаг болон “Airbus” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байжээ. “Orion” сансрын хөлгийг үйлдвэрлэхэд “Airbus” компани оролцох ёстой байв.

Сарыг судлах НАСА-гийн анхны “Apollo” хөтөлбөрийг 1961-1972 онд хэрэгжүүлсэн билээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button