Life

2030 онд дэлхийн цэвэр усны эрэлт 50%-аар нэмэгдэх төлөвтэй

2030 он гэхэд дэлхийн цэвэр усны эрэлт 50 хувиар нэмэгдэх төлөвтэйг Саудын Арабад болсон Усны дээд түвшний уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч мэдээлсэн байна.

Оролцогч талууд усны хомсдолыг бууруулах, дэд бүтцийг сайжруулах, дэлхийн усны хэрэглээний ул мөрийг багасгах чиглэлээр Засгийн газрууд, бизнесүүд болон иргэд ,нийгмийн бусад байгууллага хоорондын түншлэлийг нэн яаралтай бэхжүүлэх шаардлагатайг тодотгосон байна.

Франц, Казахстан, Саудын Араб болон дэлхийн банкны хамтран зохион байгуулсан тус уулзалтын үеэр “Global Environmental Facility”-ийн Гүйцэтгэх захирал Карлос Мануэль Родригес “Цэнгэг усны сорилт”  санаачилгад таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаар мэдэгджээ. Усны асуудал хамгийн эмзэг тусаж буй гишүүн орнуудын хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд дээрх санхүүжилт дэмжлэг болох аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button