Life

Монгол улс 16 дах соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүллээ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганаар Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэгдлээ.

Энэ нь Монголоос ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дах өв болж байна.  “Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм. 

Энэхүү өвийг жагсаалтад бүртгүүлэхээр судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулсан бөгөөд ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд манай улсад ирж, нүүдлийн соёлын өвийг судалж, уг өвийг үнэлэн, батламжилсан байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button