Молдова улсын эрчим хүчний салбарт онц байдал зарлажээ
Молдова улсын Ерөнхий сайд Дорин Речан эрчим хүчний салбарт онц байдал зарлаж, Эрчим хүчний сайд Виктор Парликовыг албан тушаалаас нь огцруулсан байна.
Сайдыг огцруулах шийдвэр нь салбарын нөхцөл байдлыг хүндрүүлсэн удирдлагын алдаатай холбоотой юм. Молдовагийн Ерөнхий сайд хэлэхдээ, эрчим хүчний хангамж хэсэгчлэн эсвэл бүрмөсөн тасалдаж болзошгүйг анхааруулжээ.
Эрчим хүчний салбарт онц байдал зарласнаар Засгийн газарт эрчим хүчний экспортыг хязгаарлах гэх зэрэг шийдвэрийг богино хугацаанд гаргах боломжийг олгоно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Шинэ сайдыг томилох хүртэл Эрчим хүчний сайдын үүргийг Д.Речан өөрөө түр гүйцэтгэнэ гэдгээ мэдэгджээ. Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду эрчим хүчний сайдыг чөлөөлөх тухай зарлигт гарын үсэг зурсан байна.