Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг роман
Нийгэм жендерийн үүрэг, гэр бүлийн харилцааны тухай өгүүлэх хамгийн уншууртай бүтээл бол Өмнөд Солонгосын зохиолч Кён Сүк Шинийн “Please Look After Mom ” роман юм. 2008 онд хэвлэгдсэн жилдээ нэг сая гаруй хувь борлогдож гайхалтай амжилтыг үзүүлсэн. Азийн хүн төрөлхтний уран зохиолын томоохон шагналыг 2012 онд хүртсэн Өмнөд Солонгосын анхны роман. Чи-Ён Ким 2011 онд англи хэл рүү орчуулжээ. Please Look After Mom нь дэлхийн 30 гаруй хэлээр орчуулагдсан.
Хүмүүс хоорондын харилцаа, гэр бүл, ээжүүдийн гэр бүлийнхээ төлөө хийсэн золиосны тухай өгүүлдэг юм. Энэхүү романд Сөүл хотын метроны буудал дээр нөхрөөсөө салсан 69 настай Пак Со Нё гэх эмэгтэй гэнэт алга болсноор эхэлдэг. Гэр бүлийнхэн нь түүнийг хайж байхдаа өөрсдийнхөө амьдрал, ээжийнхээ тэдний төлөө хийсэн золиосны тухай эргэцүүлэн бодож, гэм буруу, харамсал, ээждээ илэрхийлээгүй хайрын тухай өгүүлнэ. Эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харилцаа, үл ойлголцол гэх мэт маш олон талыг харуулах юм. Мөн Өмнөд Солонгосын нийгмийн өөрчлөлт, хурдацтай шинэчлэгдэж харилцаанд тулгарч буй сорилтуудын тухай өгүүлэх болно.