EDU

Сургуулийн цонхноос дэлхийн алдар нэр хүртэл 

Японд бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай ном бол Тэцүко Куроянагигийн “Цонхны дэргэдээс салдаггүй бяцхан охин Тото” юм. 1981 онд хэвлэгдсэн анхны жилдээ ойролцоогоор 4.5 сая хувь борлогджээ. Цаг хугацаа өнгөрөхөд энэ нь Японы түүхэн дэх хамгийн их борлуулалттай ном болж, дотоодын нийт борлуулалт нь 7.5 сая хувь давжээ. 2023 оны 9-р сарын байдлаар дэлхийн хэмжээнд 25 сая гаруй хувь хэвлэгдсэн гайхалтай амжилттай ном юм. Хүүхдийн хүмүүжил, багшийн заах арга, шинэлэг сонирхолтой орчин хэрхэн тухайн хүн болоод нийгэмд нөлөөлж болохыг тодорхой харна. Японы боловсролын системд жинтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг тул одоо хүртэл Японы бага, дунд ангид заавал унших номд ордог. Японд 9 сая хувь борлуулагдан бестселлер болсны зэрэгцээ дэлхийн 36 улсад албан ёсны эрхтэйгээр орчуулагддаг өндөр зэрэглэлийн ном болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button