Урлаг

Төгс болзооны санаа “Цөмөөхэй” бүжгэн жүжиг 

Байдаг л нэг оройн хоол идсэн, кино үзсэн болзооноос уйдаж байна уу? Тэгвэл болзооны романтик шинэлэг санааг танд санал болгож байна. Хайртай хэн нэгэнтэй хамтдаа Цөмөөхэй бүжгэн жүжгийг үзэж мартагдашгүй үдшийг өнгөрүүлээрэй. 

Жил бүрийн арванхоёрдугаар сард Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрт дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тоглогддог уламжлалтай. Энэхүү жүжигт Дроссельмейер шидтэний ид шидээр дүүрэн хотхон, цасанд дарагдсан үзэсгэлэнт ой модтой газруудад өрнөдөг. Ид шид, хайр, сайхан сэтгэлийн ялалтыг харуулсан үйл явдлаараа хүүхэд багачуудад хүсэл мөрөөдлийн оч асааж, томчуудад ухаарал хайрладаг гайхалтай бүтээл юм. Театрт болзох нь кино эсвэл оройн хоолноос илүү сонирхолтой, онцгой санагдана. Театрт хамтдаа тоглолт үзэх нь сэтгэл хөдлөлөө хуваалцах, харилцаагаа илүү ойртуулах боломжийг олгодог. Цөмөөхэй бүжгэн жүжиг энэ сарын 7, 8, 14, 15, 21, 22-ний өдрүүдэд тоглогдох юм байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button