Урлаг

Skinny jeans эргэн ирэх үү? 

Нарийхан жинсэн өмд 2025 оны хавар, зуны улиралд буцаад тренд болно гэвэл та итгэх үү? Мода ямагт эргэдэг ёсоор буцаад нарийн жинсэн өмд тренд болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Сүүлийн үед алдартнууд нарийхан жинсэн өмд өмсөж харагдах болжээ. Тэйлор Свифт өнгөрсөн сарын 29-нд Arrowhead цэнгэлдэх хүрээлэнд хар өнгийн нимгэн жинсэн өмдийг улаан өнгийн Louis Vuitton хүрэмтэй хослуулжээ. Энэхүү хувцаслалт нь 2017 оныг санагдуулам байгааг загварын мэргэжилтнүүд онцолж байна.  Мөн Женнифер Лопез 11-р сарын 30-нд Беверли Хиллст нарийн жинсэн өмдтэй зураглаачдын дуранд өртжээ. Эдгээр жишээнүүд нь нарийн жинс  2025 онд дахин тренд болно гэдгийг харуулж байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button