Тесла 11-р сард дэлхийн зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлж байна
Тесла компани сүүлийн үед хувьцааны үнэ болон зах зээлийн үнэлгээндээ томоохон өсөлт гаргаж, дэлхийн хөрөнгийн зах зээлд давамгайлж байна. Олон шинжээчид, хөрөнгө оруулагчид уг өсөлтийн шалтгааныг тус компанийн санхүүгийн эерэг үзүүлэлтүүд, үйлдвэрлэлийн өргөжилт, цахилгаан автомашины хэрэглээний өсөлт зэргээс хүчин зүйлсээс хамааралтай хэмээн тайлбарлаж байна.
Тесла нь сүүлийн улиралд хүчтэй санхүүгийн үзүүлэлтүүдтэй гарч ирсэн бөгөөд орлого болон ашигтай ажилласан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хувьцааны үнийг өсгөжээ. Тус компани дэлхийн цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгч хэвээр байгаа нь энэ өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн.
Теслагийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь шинэ үйлдвэрүүдийн нээлттэй өсч байна. Берлин болон Остин дахь шинэ үйлдвэрүүд нь компанийн дэлхийн хэмжээнд автомашин үйлдвэрлэх дэвшилтэт технологи, өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэх боломжийг олгож байна. Энэ нь цахилгаан автомашины эрэлт хэрэгцээтэй тулгарч байгаа үед Теслагийн байр суурийг улам бэхжүүлж, зах зээлийн үнэлгээг нь өсгөж байна.
Дэлхий даяар байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, цахилгаан автомашинуудын ашиглалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн дэмжлэгүүд нь Теслагийн хувьд томоохон давуу тал болж байна. Эдгээр хүчин зүйлс нь цахилгаан автомашины эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлж, Теслагийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт өсөхөд гол гөлөөг үзүүлж байгаа юм.
Тесла компанийн 11-р сард гаргасан зах зээлийн өсөлт нь цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлж буй ихэнх шинжээчдийн хувьд тодорхой үр дүн бөгөөд тус компанийн ирээдүйд ч мөн өөдрөг хандлага бий болж байгааг харуулж байна. Технологийн салбарын тэргүүлэгч энэ компани улам өргөжин тэлэх боломжтой бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт байж болох юм.