Авто

АВТОМАШИНЫ ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТАЛНА

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа гэв.

Автотээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-д танилцуулав. Тэрбээр ”НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны тогтоолоор авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэхдээ автобусны татварыг 0% байхаар тогтоож, бусад авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварт 2013 оноос хойш өөрчлөлт оруулаагүй юм. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэн тогтоосноор замын сүлжээг өргөтгөх, сайжруулах, арчлал, замын урсгал засвар, техник, технологийг шинэчлэхэд зарцуулах, Нийслэлийн замын сангийн эх үүсвэр нэмэгдэж, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button