EDU

Онцлох ном: Миэко Каваками “Heaven”

Бүх зүйл сайхан байсан. Үүнийг хуваалцах, хэлэх хүн тэнд байсангүй. Зүгээр л гоо үзэсгэлэн.

Миэко Каваками

Өнгөрөгч 11-р сарын бестселлер зохиолоор тодорсон, Миэко Каваками-гийн бүтээл Heaven зохиолыг онцолж байна. 2009 онд гарч, англи хэл дээр 2021 онд орчуулагдсан бөгөөд Миэко Каваками зохиолчын англи хэл дээр орчуулагдсан хоёр дах бүтээл юм.

Гол үйл явдал нь 1990-ээд оны японы дунд сургуульд өрнөх үйл явдлаар бусад хүүхдүүдэд дээрэлхүүлдэг зовлонгоороо холбогдон нөхөрлөсөн хоёр сурагчийн амьдралыг өгүүлнэ. Энэхүү зохиол нь хүний амьдралд тохиож болох хамгийн гүн гүнзгий үйл явдлыг харуулах бөгөөд “өвдөлт”-ийн үнэн төрх, хэн нэгэнтэй холбогдох цөхрөнгөө барсан эрэл хайгуулд уншигчдыг хөтөлдөг. Heaven нь зүгээр нэг хохирогчийн тухай түүх биш, харин зовлонгийн мөн чанар, хүмүүсийн харилцааны ээдрээ төвөгтэй байдал, зовлонг тэвчих зүтгэлээс урган гарах асуултуудын тухай билээ.

Зохиолч Миэко Кавакамигийн бүтээлүүд нь хувь хүн болон нийгэмд тулгардаг элдэв асуудлыг огт зөөлчлөлгүй яг байгаагаар нь дүрсэлдгээрээ, ихэвчлэн ширүүн реализмыг яруу найргийн эргэцүүлэлтэй хослуулдгаараа онцлог. Ялангуяа орчин үеийн уран зохиол дотор түүний “HEAVEN” шиг илэн далангүй, зоригтой бичигдсэн бүтээл цөөхөн. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button