БНХАУ-ын Жежианы их сургуулийн Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 27-д багтдаг сургууль юм.
Суралцах чиглэл:
Master Program | |
School | Major |
Mechanical Engineering | Mechanical Engineering |
Energy Engineering | Power Engineering and Engineering Thermophysics |
Information Science and Electronic Engineering | Electronics Science and Technology |
Control Science and Engineering | Control Science and Engineering |
Computer Science and Technology | Software Engineering |
PhD Program | |
Acronautics and Astronautics | Mechanics |
Acronautical and Astronautical Science and Technology | |
Electronic Science and Technology | |
Physics | Physics |
Mechanical Engineering | Mechanical Engineering |
Materials Science and Engineering | Materials Science and Engineering |
Energy Engineering | Power Engineering and Engineering Thermophysics |
Information Science and Electronic Engineering | Electronic Science and Technology |
Information and Communication Engineering | |
Control Science and Engineering | Control Science and Engineering |
Computer Science and Technology | Software Engineering |
Biomedical Engineering and Instrumental Science | Biomedical Engineering |
Тэтгэлэгийн хамрах хүрээ:
- Сургалтын төлбөр;
- Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
- Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар, докторын хөтөлбөр 3500 юань/сар);
- Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 35 нас хүрээгүй байх
- Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
- Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх;
- Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
- Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
- Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )
Scholarship type: B
- Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.)
- Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
- Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
- Ажлын газрын тодорхойлолт;
- Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж);
- Зөвшөөрлийн хуудас (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, Pre-Admission Letter баганын Supporting Documents хэсгээс татан авна.)
- Англи хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ (сүүлийн 2 жилийн хугацаанд өгсөн Академик IELTS 6.5, TOEFL 90, эсвэл Duolingo 120 оноо) GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно.
- Гадаад паспортын хуулбар
- Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
- Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт
- Анкет
- Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас
- Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас
Шалгаруулалт:
Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.
- Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
- ЦХИХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
- Холбоо барих хаяг:
- Утас: 51 265104, 51 260636
- Цахим шуудан: fr@mddc.gov.mn