Бизнес

Дэлхийн банк: Монголын эдийн засаг 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй

Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Монголын Эдийн засгийн тойм тайланд уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр эдийн засаг энэ онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байна хэмээн танилцуулжээ.

Эдийн засгийн идэвхжил 2024 оны эхний хагас жилд тогтвортой байж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн бөгөөд сүүлийн саруудын тоон мэдээллээс үзэхэд дээрх идэвхжил гуравдугаар улиралд ч мөн адил тогтвортой байжээ.

Уур амьсгалын эрс тэс нөхцөлөөс үүдэж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хумигдсан ч уул уурхай болон тээврийн үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой байсан. Дотоод эрэлт мөн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн ч үүнтэй холбогдох импортын зардал мөн эрчимжиж уул уурхайн экспортын орлогоос давснаар төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байна.

Оюу толгойн алт, зэсийн олборлолт 2025 онд огцом тэлсний дараа уул уурхайн салбарын үйлдвэрлэл тогтворжих бол худалдаа, бусад үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбарууд эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих төлөвтэй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button