Урлаг
NewJeans хамтлаг агентлагаа орхиж буйгаа мэдэгдлээ
К-поп салбартаа нэр хүндтэй NewJeans хамтлагийн гишүүд HYBE компанийн салбар болох ADOR агентлагаа орхиж байгаагаа пүрэв гарагт мэдэгдлээ.
NewJeans-ын таван гишүүн хэвлэлийн бага хурал хийж, агентлагаас гарч байгаагаа зарлаж, энэ сард агентлагаас гарсан ADOR-ын дарга асан Мин Хи Жинтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Хамтлагийн гишүүн Даниэль “ADOR-оос гарсны дараа бид үйл ажиллагаагаа чөлөөтэй үргэлжлүүлэхийг зорьж байна” гэж хэлэв.
“Бид Ирэх жил Bunnies-д зориулж шинэ хөгжмийг аль болох хурдан гаргахыг үнэхээр хүсэж байна” гэж тэр шүтэн бишрэгчидэдээ хандаж хэлэв. Гишүүд ADOR-тай хийсэн гэрээгээ цуцалсны дараа хамтлагийнхаа нэрийг ашиглах боломжгүй байж магадгүй аж.