Түгжрэл дунд ч цагаа үр бүтээлтэй өнгөрүүлцгээе
Өвлийн улирал айлчлахтай зэрэгцэн 0 зогсолт ч биднийг олоод ирлээ. Үүнээс болж маш олон цагийг зам дээр хий дэмий зогсож өнгөрөөдөг. Энэ цаг хугацаандаа бид юу юу хийх боломжтой вэ? Нийтийн тээвэр, хувийн тээвэр аль нь ч бай түгжирч буй цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөж сурцгаая.
1.Хийх зүйлсийн жагсаалт
Магадгүй энэ цагт л бид өөрсдийн гэсэн жагсаалтыг гаргах хэрэгтэй байх. Өөрийн долоо хоногийн төлөвлөгөө, худалдах авах зүйлсийн жагсаалт, амралтын өврийн төлөвлөгөө гээд өр илүү цаг гарздалгүй энэ хугацааг ашиглан гаргах нь ашигтай юм.
2. Подкаст болон аудио ном
Сонсож чадалгүй өнгөрөөсөн, хадгалсан подкаст, мөн аудио ном сонсох боломж. Түгжрэл дунд таны анхаарлыг бага сарниулах ч хэрэгтэй мэдээллийг тань хангалттай өгч чадах юм.
3.Түрүүвч болон цүнхээ цэгцэлцгээе
Магадгүй танд уншуулж амжаагүй төлбөрийн баримт, хаяхаа мартсан тасалбар зэрэг байвал одоо л цэгцлэх цаг.
4.Хайртай хүмүүстэйгээ холбоо тогтоох
Ярилгүй удсан найзууд, гэр бүлийнхэнтэйгээ энэ үед л холбогдох хэрэгтэй. Магадгүй тэр хүмүүс ч мөн адил түгжирч байх юм билүү, хэн мэдлээ.
5. Дуулах цаг
Стресс тайлах хамгийн үр дүнтэй арга бол дуулах юм. Хэрэв та машин дотроо түгжирч буй бол өөрийн дуртай дуугаа тавин, машинаа караоке болгоцгооё . Энэ таны сэтгэл санааг тайван, тогтуун болгох ба түгжрэлд өнгөрүүлж буй цагийг өөрийн сэтгэлзүйдээ зориулж буйтай адил юм.