Life

Өвлийн улиралд арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Жилийн энэ үед бидний арьс хамгийн эмзэг болж, арчилгаа ихээр шаарддаг. Гадаа хүйтэн бөгөөд маш хуурай уур амьсгалтай болдог нь арьсны бүрхүүлийг гэмтээж улмаар улайлт болон хуурайшилтад хүргэдэг. Зөв бүтээгдэхүүнээ олж хэрэглэх нь таны арьсыг хүйтний улирлаас хамгаалж, улайлт хуурайшилт зэргээс зайлсхийхэд тань туслах юм.

1. Өөрийн хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд тань хэр их чийгшил өгөх чадвартайг тодорхойл

Дулааны улиралд хэрэглэдэг байсан бүтээгдэхүүнээ хүйтний улиралд хэрэглэх нь тохиромжгүй гэхэд болно. учир нь дулааны улиралд бид илүү хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг бол өвлийн улиралд илүү гүн чийгшил өгөх болон арьсны бүрхүүлийг хамгаалсан хүнд бүтэцтэй бүтээгдэхүүн ашиглах нь зүйтэй юм.

2. Зөөлөн цэвэрлэгч ашиглах

Хэрвээ таны арьс улирлын онцлогоос болж хуурайшиж байгаа бол илүү зөөлөн цэвэрлэгч ашиглахыг зөвлөе. Энэ нь таны арьсны бүрхүүл гэмтэхээс сэргийлэх юм.

3. Гуужуул, гэхдээ хөнгөхөн

Арьсыг тогтмол гуужуулах нь зүйтэй ч өвлийн улиралд зөөлөн гуужуулагчаар хол зайтай гуужуулахыг зөвлөе. Жишээ нь гликолийн хүчилтэй гуужуулагч ашиглах нь таны арьсыг хөнгөхөн хэмжээнд буюу хүйтний улиралд бол хангалттай хэмжээнд гуужуулж өгнө. Мөн өвлийн улиралд lactic acid хамгийн тохиромжтой юм.

4.Арьсны бүрхүүлдээ илүү анхаар

Арьсны бүрхүүл нь гаднын нөлөөллөөс хамгаалж, чийгийг нэвтрүүлдэг хамгийн дээд давхарга юм. Өвлийн улиралд халуун, хүйтэн температурын хооронд цочирдог энэ үед бэхжүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.  Керамидаар баялаг тос нь дээд давхаргыг чийгшүүлдэг тул керамид болон гиалураны хүчлээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөе. Мөн арьсан дахь керамидын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үрэвслийг намдааж өгдөг  ниацинамидийн найрлагатай бүтээгдэхүүн хайж олох нь зүйтэй .

5. Бета-глюканы орцтой бүтээгдэхүүн хэрэглэх

Бета-глюкан нь гиалуроны хүчлээс 20% илүү чийгшүүлдэг. Үүнээс гадна антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд энэ нь арьсны бүрхүүлийг сэргээж, нөхөн сэргээхэд тусалдаг.

6. Ретинол хэрэглэх хамгийн зөв цаг

Өвөл бол нарны хордлого багатай тул ретинол хэрэглэхэд хамгийн тохиромжтой цаг гэж тооцогддог. Энд гранактив ретиноид эсвэл гидроксипинаколон ретиноат (богинохондоо HPR) нь ялангуяа цэвэр ретинолоос 10 дахин хүчтэй боловч илүү зөөлөн байдаг.

7. Усан суурьтай бүтээгдэхүүнээс зайлсхий

Усан суурьтай чийгшүүлэгч нь зуны улиралд илүү тохиромжтой байдаг. Гэхдээ өвлийн улиралд салхины шил дээр ус хөлддөгтэй адил усны өндөр агууламжтай гель найрлага нь арьсны гадаргуу дээр хөлддөг бөгөөд үр дагавар нь хялгасан судаснууд хагарахад хүргэдэг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button