Европ тив дахин цөмийн эрчим хүч ашиглах уу?
Арван жилийн өмнөөс дэлхийн цөмийн салбар уналтад орж эхэлсэн.Тэр дундаа барууны орнууд уур амьсгалын өөрчлөлтөнд ихээхэн анхаарч цөмийн энергийн станцуудыг хаасан нь зарим улсын эрчим хүчний салбар гацалтад ороход хүргээд байна.
Технологийн магнайтууд болох Майкрософт, Google, Амазон нар эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээ зарлаж, мөн чинээлэг улс орнуудад нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах дарамт шахалт нэмэгдэж байгаа тухай яриа одоо ч өргөн тархсан.
Цөмийн эрчим хүчний талаарх санал бодол хоёр талт хуваагдсан хэвээр байна. Уур амьсгалын зорилтод хүрэхийн тулд технологи зайлшгүй шаардлагатай гэж дэмжигчид үзэж байна. Тэдний дунд Род Адамс-ийн Nucleation Capital сан нь цөмийн технологид хөрөнгө оруулалт хийдэг учир Европ тивийн станцуудад дэмжлэг өгөхөө мэдэгджээ.Nucleation Capital сангийн мэдээллээр.“Цөмийн хуваагдал нь хамгийн найдвартай эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг гэдгийг харуулсан олон арван жилийн түүхтэй” гэж тэр тайлбарлав.
“Энэ нь удаан эдэлгээтэй, найдвартай эрчим хүчний эх үүсвэр болдог бөгөөд байнгын зардал багатай ч барууны орнуудад бусад зардал хэт өндөр байдаг.”
Харин эсэргүүцэгчид цөмийн эрчим хүч бол шийдэл биш гэж үзэж байна.
Профессор М.В. Бритиш Колумбын их сургуулийн хэлэхдээ, “цөмийн энергийг цэвэр гэж үзэх нь тэнэг хэрэг”. Энэ нь “цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хамгийн үнэтэй аргуудын нэг юм.
Өнөөгийн чиг хандлага нь цөмийн шинэ эрин үеийг зарлаж байгаа. Үйлдвэрлэлийг дэмжих зорилготой байгаа хэдий ч 70 жилийн дараа ч хуримтлагдсан цацраг идэвхт хог хаягдлыг хэрхэх талаар санал зөрөлдсөөр байгаа аж. Тэдгээрийн зарим нь хэдэн зуун мянган жилийн турш аюултай хэвээр байдаг.
Баруун европын засгийн газруудын хөөцөлдөж буй хариулт бол геологийн устгал буюу хог хаягдлыг газрын гүнд битүүмжилсэн хонгилд булах явдал юм. Гэхдээ ганцхан Финлянд улс л ийм байгууламж барьсан бол байгаль хамгаалагчид болон цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид хог хаягдлыг хүний нүднээс далд хаях нь хэтэрхий эрсдэлтэй гэж маргаж байна.