Авто

“Hyundai” хамгийн том цахилгаан хөдөлгүүрт автомашинаа танилцууллаа

  • “Hyundai Motor” компани хамгийн сүүлийн үеийн цахилгаан автомашины загвар болох 2026 оны Ioniq 9 SUV-ийг танилцууллаа.
  • Уг загвар 24 минутын дотор 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэх чадамжтай бөгөөд нэг цэнэглэлтээр 539 км замыг туулах хүчин чадалтай байна.

“Hyundai Motor” компани хамгийн сүүлийн үеийн цахилгаан автомашины загвар болох 2026 оны Ioniq 9 SUV-ийг танилцууллаа.

“Hyundai Motor” компани хамгийн сүүлийн үеийн цахилгаан автомашины загвар болох 2026 оны Ioniq 9 SUV-ийг танилцууллаа. Тус загвар нь гурван эгнээ суудалтай бөгөөд долоо хүртэлх зорчигчийн багтаамжтай бага оврын жийп юм. 

Ioniq 9 нь “Hyundai”-ийн өнөөг хүртэл үйлдвэрлэсэн хамгийн том цахилгаан хөдөлгүүрт автомашин болж байгаа бөгөөд ирэх жилийн хавар хэрэглэгчдэд хүрэх төлөвтэй байна. Уг загвар 24 минутын дотор 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэх чадамжтай бөгөөд нэг цэнэглэлтээр 539 км замыг туулах хүчин чадалтай байна.

“Hyundai” компани нь энэ оны гуравдугаар улиралд АНУ-ын цахилгаан автомашины хоёр дахь том борлуулагч болж, “Tesla”-ийн араас бичигдэж байна.

Ioniq 9 нь 2025 оны эхний хагаст Өмнөд Солонгос болон АНУ-д худалдаанд гарах бөгөөд дараа нь Европ болон бусад зах зээлд гаргах аж.

Эх сурвалж : CNBC

Холбоотой мэдээнүүд

Back to top button