Бизнес

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар өсчээ

Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд Улаанбаатар хотынхноос өндөр үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авч байна.  2024 оны аравдугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, 

  • Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 13.2 хувь, 
  • Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.2 хувь, 
  • Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.6 хувиар тус тус өссөн байна. 

Энэ тухай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тээврийн зардлын үнэ бараа,үйлчилгээний үнэд шууд нөлөөлж байна.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2024 оны эхний аравдугаар сарын үзүүлэлтийг танилцуулсан юм.  Үзүүлэлтээс харахад, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 5.8 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд дээр дурдсан хөдөө орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн голлон нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт инфляц 7 хувьтай байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button