Технологи

Укриан улс дайнд алсын зайн пуужин ашиглах уу ?

Хэрэв Укриан улс АНУ-ын алсын зайн тусгалтай пуужинг хэрэглэвэл “зохистой бөгөөд бодитой” хариу арга хэмжээ авна хэмээн ОХУ мэдэгдлээ.

“ОХУ-ын газар нутагт өөр улсын зэвсэгээр халдлага үйлдэх нь АНУ болон Укрианд дэмжлэн үзүүлж буй орнууд Оросын эсрэг байлдааны ажиллагаанд шууд оролцож буйг илтгэнэ” гэж ОХУ-ын Гадаад яам дурджээ.

Ерөнхийлөгч Жо Байден өөрийн албан тушаалын сүүлийн хугацаанд Укриан улсад өөрсдийн пуужинг ашиглахийг зөвшөөрсөн. Харин шинээр ерөнхийлөгчид сонгондсон Доналд Трамп дайныг зогсооно гэх амлалт өгсөн хэдий ч Жо Байдены шийдвэр нь Трампын амлалт биелэх эсэхэд хүндрэл учруулж байна.

Талууд дайны талбарт мухардмал байдалд хүрсэн. ОХУ Украины дэд бүтэц рүү дайрах ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ.

Пуужин дайны явцыг өөрчилж чадах уу?

Украин эхлээд Курск мужид “ATACMS” пуужинг ашиглаж магадгүй. Байден алсын тусгалтай пуужингуудыг зөвшөөрснөөр Их Британи, Франц мөн адил зөвшөөрчээ. Украины дайнд цэргийн хүчээр ялж чадахгүй гэдгээ илтгэж байна хэмээн барууны орнууд үзэж байна.

Есдүгээр сард Владимир Путин “Украин энэхүү пуужинг ашиглавал НАТО-гийн орнууд дайнд шууд оролцож буйг илэрхийлнэ” гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн амралтын өдөр Украины эрчим хүчний дэд бүтцэд ОХУ дайралт хийсэн бөгөөд даваа гарагт ОХУ Одесст цохилт өгсний улмаас дахин 10 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархаджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button