Час хийсэн ажлын төлөвлөгөө гаргахад тань тус болох зөвлөмжүүд
Час хийтэл нь нарийвчилсан ажлын төлөвлөгөө ямар ч ажлыг гандан оролгүй амжилттай хэрэгжүүлэх түлхүүр болдог гэвэл итгэх үү?
Ажлын төлөвлөгөө гэдэг нь төслийн явцад хэрэгжүүлэх бүх алхмуудыг нэг бүрчлэн тодорхой нарийвчлан цаг хугацааны дараалалд оруулан ажлаа хуваарилахыг хэлдэг бөгөөд аливаа ажлын үр дүн нь хэрхэн төлөвлөснөөс ихээхэн хамаардаг.
Тиймээс дараах 6 алхамыг нэг нэгээр нь дагаж хийгээд үр дүнгийн гэрч болоорой.
- Зорилгоо тодорхойл
Төсөл болгонд алсын хараа хэрэгтэй. Хэрвээ та яагаад гэх асуултын хариултыг олоогүй бол хэчнээн яаж гэх асуултын хариултыг хайгаад нэмэргүй л болов уу. Тиймээс яагаад энэ ажлыг хийх болсон зорилгоо сайн тодорхойлж үүний үр дүнд юуг хүртмээр байгаагаа, зорилгодоо хүрсэн эсэхээ юугаар хэмжихээ эргэцүүлэн бодож бодит хөрсөн дээр буухуйц хэмжигдэхүүнийг бий болго.
Жишээ нь: гурав дугаар улирлын эцэс гэхэд лавлагааг 20% хүртэл нэмэгдүүлэх гэх мэт тоон үзүүлэлт багтаах.
- Зорилго, үр дүнд хүрэхийн тулд зорилтыг гаргах
Тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд ямар төрлийн зорилтуудыг хийхээ олох. Жишээлбэл, таны эцсийн зорилго “гурав дугаар улирлын эцэс гэхэд лавлагааны тоог 20% нэмэгдүүлэх” байсан бол зорилт нь долоо хоногт 100 үйлчлүүлэгчтэй холбогдож лавлагаа авах” эсвэл “шагналын хөтөлбөр эхлүүлэх” зэрэг жижиг алхмууд болно.
Эдгээр зорилт нь таны өмнө тавьсан өргөн хүрээний зорилгодоо хүрэхийн тулд хийх тодорхой арга хэмжээнүүд юм.
- Өөрийн нөөцийг жагсаан бичих, олох
Ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойлсон бол одоо та өөрт байгаа боломжит нөөц болон юу дутуу байгаагаа жагсаан бичиж төлөвлөгөөндөө хавсаргах хэрэгтэй.
- Учирч болох саад бэрхшээлийг тодорхойлох
Ямар ч зам дардан байдаггүйн адил ямар ч төлөвлөгөө саадгүй бүтнэ гэж үгүй. Тэгэхээр учирч болох саад бэрхшээлийг тодорхойлж нөөц боломжийг бүрдүүлэх дараагийн төлөвлөгөөг бий болго. Жишээлбэл, улирлын эцэст лавлагааг 20% нэмэгдүүлэх зорилготой байхад үүнд хамрагдах хүмүүсийн тоо төсөөлсөн хэмжээд хүрэхгүй байж болно гэдгийг санаарай.
- Алхам алхмын төлөвлөгөөг бий болгох
Байж болох бүхий л нөөц, саад бэрхшээл болон зорилгыг тодорхойлж дууссан бол одоо ажлын бүхий л хэсгээ нэгтгэх цаг нь болжээ. Жишээлбэл, хэрэглэгчдийг өөртөө татахын тулд урамшуулал олгохоор төлөвлөөд байгаа бол хэрэглэгчид ямар төрлийн урамшуулал сонирхож байгааг судлах.
- Гүйцэтгэж эхлээд үнэл
Үргэлжлүүлэн ажлын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж түүндээ тогтмол үнэлгээ өг.
Мэдээж явцын дунд олон саад бэрхшээл тохиолдож болох ч 4-р алхам үүний төлөө байсан гэдгийг санаад шантралгүй урагш алхаарай.
Санал болгох хамгийн шилдэг 3 ажил төлөвлөгч туслах:
- Trello
- Podio
- Monday.com