Life

Алт шиг цагаа үр бүтээлтэй хуваарилахад туслах алхамууд

Өглөө бүр бидэнд нэг хоногийн 24 цаг 1440 минут 86400 секундын хугацаа оноогддог ч түүнийгээ тэр болгон өөрт хэрэгтэйгээр ашиглана гэдэг сайн төлөвлөгөө, хуваарилалт үгүй л бол үнэхээрийн ярвигтай асуудал болж хувирдаг. 

Цагаа үр бүтээлтэйгээр хуваарилдаг хүмүүс ихэвчлэн:

  • Ажлын стресс бага
  • Эрч хүчээр дүүрэн
  • Илүү бүтээмжтэй
  • Өөрийгөө танин мэдэх цаг их зэрэг давуу талтай байдаг. 

Тэгвэл танд цагаа үр бүтээлтэйгээр ашиглахад тань туслах алхамуудыг хүргэж байна.

  1. Өдрийг хэрхэн өнгөрүүлж буйгаа тэмдэглэ.

Зорилтот ажлаа хэчнээн хугацаанд хийж гүйцэтгэж байгаагаа, хийх шаардлагатай чухал ажлуудаа хийж байна уу? Өдрийн ихэнхи хугацааг яг юунд зарцуулаад байгаагаа мэдэж өөрийн өдрийг дүгнэх боломжтой болно.

  1. Тэргүүн ажлыг тогтоох

Цагаа үр дүнтэйгээр хуваарилахын нэг чухал арга бол яаралтайгаас яаралтай бус, чухалаас чухал бус руу хийх ажлаа жагсаан бичих. 

  1. Өөртөө үргэлж сануул

Бидний оюун ухаан нэг үйлдийг олон удаагийн давтамжтай хийх тусам түүнийг хурдан өлгөж авдаг. Тиймээс хийх ажлын жагсаалтаа нүдэнд үзэгдэх орчинд наагаарай.

  1. Хувийн зохион байгуулалтыг сайжруулах 

Бүтээмжийг бууруулдаг өөр нэг хүчин зүйл бол эмх замбараагүй байдал. Тэгэхээр яах ёстой байх нь уу? Агаар салхи оруулдаггүй дэвтэр, гардаггүй үзэг зэргээ нэг тийш болгож ажлын ширээ, өрөөгөө эмх цэгцтэй болгоорой.

  1. Тохиромжит цагийг хүлээх

Дараагийн нэг чухал алхам бол тухайн төлөвлөөд буй ажлаа гүйцэтгэх тохиромжтой цаг хугацааг хүлээх. Жишээ нь төлөвлөгөөндөө хайртай бүсгүй эсвэл залуутайгаа хийх оройн болзоог тусгахаар шийдсэн бол эхлээд хэн хэнд нь тохиромжтой цагийг харгалзан үзэх хэрэгтэй гэсэн үг. 

  1. Бусдаас тусламж хүсэхээс бүү эмээ

Хэн нэгнээс даалгавар авна гэдэг бол үүрэг хариуцлага чиний гарт шилжиж буйн илрэл бөгөөд хэрвээ үүнийг ганцаараа чадахгүй мэт санагдвал хэзээд хэн нэгнээс тусламж хүсэж чаддаг байх хэрэгтэй. Хэн нэгний туслалцаа авах нь ерөөс ичмээр зүйл биш бөгөөд харин ч аль аль талдаа эерэгээр нөлөөлж болох юм.

  1. Эрүүл байх 

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэгдээ, эцэст нь хэлэхэд бидний бие, сэтгэл эрүүл байвал юуг ч сурч, ямар ч ажлын ард эрч хүчтэйгээр даваад гарах асар их нөөц бий шүү. 

      Холбоотой мэдээнүүд

      Back to top button