Технологи

Самсунг Электроникс-ийн хувьцаа сүүлийн 4 жилийн хамгийн доод түвшиндээ хүрлээ

Самсунг Электроникс, дэлхийн хамгийн том санах ой чип үйлдвэрлэгч, энэ сарын Лхагва гарагт сүүлийн 4 жил хугацаанд хамгийн доод түвшин рүүгээ унасан байна. Энэ нь Дональд Трампын засгийн газраас тогтоох тарифын нөлөөлөлтэй холбоотой хэмээн шинжээчид таамаглаад буй юм.

Трампын 10%-ийн тариф болон Хятадаас импортлогдож буй бараанд 60%-ийн тариф ногдуулах шийдвэр нь чип хэрэглэдэг электроникийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг бууруулж болзошгүй гэж Hyundai Motor Securities компанийн шинжээч Грег Ноа тайлбарласан байна.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Трампын Хятад руу тавих өндөр тарифууд нь Хятадын өрсөлдөгчдөд экспортын үнийг буулгаж, гадаад зах зээл дээр Солонгосын чип үйлдвэрлэгчдийн зардлыг багасгаж, уналтанд оруулах эрсдэлтэй гэж санаа зовсон юм.

Самсунгийн хувьцаа энэ онд 34%-иар унасан нь өнгөрсөн 20 гаруй жилийн хамгийн муу гүйцэтгэлийн үзүүлэлт болж байна. Тэгвэл тэдний өрсөлдөгчид болох SK Hynix-ийн хувьцаа энэ онд 32%-иар өссөн байна. Мөн АНУ-ын чип үйлдвэрлэгч Нвидиа нь 199%-ийн өсөлттэй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button