Бизнес

Худалдааны салбарын борлуулалтын орлого өмнөх оноос 15.8 хувиар өсжээ

Худалдаа үйлчилгээний салбарын өсөлт энэ оны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байна 

Худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний есөн сард 48.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар, өмнөх сараас дөрвөн хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо тайлагналаа.

Борлуулалтын орлогын 78.8 хувийг эзэлж буй хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, хүнсний бүтээгдэхүүний борлуулалт 17.5 хувиар өссөн байна.

Хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалтын өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги болон бөөний худалдааны борлуулалт өссөн нь голлон нөлөөлжээ.

Худалдаа үйлчилгээний салбарын өсөлт энэ оны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байгааг Монголбанк мэдээлж байсан юм.

Хөдөө аж ахуй, боловсруулахаас бусад салбарын идэвхжил сайн байгаагаас гадна нүүрсний экспорт, дотоод эрэлт болон импорт нэмэгдэх зэргийг харгалзан Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.5 нэгж хувь болгон нэмэгдүүлээд байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button