Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах дүүжин тээврийн эхний ачаа Улаанбаатарт буулаа
Улаанбаатар хотод Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах гэж буй дүүжин замын тээврийн эд ангиуд болох эхний ачаа өнөөдөр буусан байна.
Дүүжин тээврийн 19 тулгуур баганын суурийн анкор боолт болон тэдгээрийг холбосон суурь шайб зэрэг 18.9 тонн ачаа иржээ. Францаас дуужин тээвэрт зориулсан 20 орчим багана, кабел, хоёр зогсоол барих бараа материалыг оруулж ирэх юм байна. “Улаанбаатар кабель кар” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр Франц улсын “Пома” групп ажиллаж буй.
Яармагийн Арцатын амнаас Сонгинохайрхан дүүргийн Өнөр хороолол хүртэл 4.2 км урт замыг 11 минутад туулах 98 кабинтай, нэг бүхээгт 10 зорчигч тээвэрлэх дүүжин замын тээврийн барилга угсралтын ажлыг эхлуулэх юм. Дүүжин тээврийн замын эхлэл, төгсгөл хэсэг дөх зогсоолууд болон 19 тулгуур баганыг угсрах юм байна. Эдгээр багана нь иржээ. Төслийг жилийн 0.0078%-ийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй, 40-өөс дээш жилийн хугацаатай зээлээр хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотод Туул гол дээгүүр дүүжин тээврийн шугам тавигдах бөгөөд дүүжин тээврийн бүхээгийн суудал халдаг байх шийдэлтэй. Агаарын нийтийн тээврээр зорчиход өөр мэдрэмж төрж, өндрөөс 360 градус хотыг харна. Дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард иргэдэд үйлчилнэ” гэж “Пома” компанийн төслийн менежер Чарли Коддериц мэдээлж байсан юм.
Эх сурвалж: Ikon.mn