Toyota Land Cruiser ROX загвараа танилцууллаа
Toyota компани 2024 оны Land Cruiser ROX Concept-ийг танилцууллаа. Уг машин нь компанийн алдартай хайбрид off-road SUV-ийг нээлттэй дээврээр шинэчлэсэн өвөрмөц загвар болж байгаа аж. SEMA үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан энэхүү загвар нь Toyota-ийн Recreation Open eXperience (ROX) гэсэн нэр томъёог хэрэглэсэн бөгөөд адал явдалд дурлагчдад зориулсан шилдэг хувилбар болсон.
Toyota-ийн багийнхан 2024 оны Land Cruiser загварыг бүрмөсөн шинэчилж, түүний дээвэр болон хойд хэсгийг дахин загварчилснаар Land Cruiser ROX Concept-ийг бүтээсэн байна. Энэ концепт нь зөвхөн техник үзүүлэлтээрээ бус, загварын хувьд ч сэтгэл татам бөгөөд түүний нээлттэй дээвэр, ачааны тал нь офф-роад чадварыг нь илүү онцгой болгож байгаа аж.
Уг загвар нь арын хэсэг нь яг л ачааны машин шиг өргөн учир аялалд гарахад ачаа тээш багтахгүй гэсэн асуудал байхгүй. Мөн өмнөх Land Сruiser загваруудаас дөрвөн инчээр өндөр болсон гэнэ.
Эрч хүчтэй дизайнтай бөгөөд машины их биеийг Spring Green өнгөөр будаж, энэ нь Land Cruiser-ийн түүхэн өнгөөс сэдэвлэжээ. Эдгээр өөрчлөлтүүд нь гаднах дизайнд илүү эрч хүч нэмсэн.
Toyota Land Cruiser ROX Concept нь SEMA үзэсгэлэнгийн хамгийн онцлох загваруудын нэг болж, уламжлалт Land Cruiser-ийн агуу чанарыг илүү нээлттэй, туулах чадвар сайтай шинэ загвараар дахин танилцууллаа. Адал явдалд дурлагчдад зориулсан энэхүү тусгай хувилбар нь зөвхөн загвар биш, аялал хийх хүсэлтэй хүмүүст зориулсан шинэ боломжуудыг нээж байна.