Life

ОХУ, Хойд Солонгосын нэгдсэн цэргүүд Курск мужийг Украинаас эргүүлэн авахаар бэлтгэж байна

ОХУ-ын Курск муж дахь Украины байрлалд цохилт өгөхөөр Орос хэдэн арван мянган цэрэг, тэр дундаа саяхан ирсэн Хойд Солонгосын цэргүүдийг цуглуулсан гэж АНУ-ын албаны хүн ням гарагт CNN телевизэд мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Пүрэв гарагт Украины улсаас Оросын нутаг дэвсгэрт гурван сар үргэлжилсэн цэргийн ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд Хойд Солонгосын 11,000 орчим цэрэг тус бүс нутагт байна хэмээн мэдэгджээ. “Нью-Йорк Таймс” сонин ням гарагт ОХУ болон Хойд Солонгосын нийт 50,000 орчим цэрэг дайралтанд оролцохоор болсон тухай мэдэгдсэн байна. Хойд Солонгосын цэргүүд Курск хотод шууд байлдааны ажиллагаа явуулахаас гадна ОХУ-ын хөрш зэргэлдээх Белгород муж болон Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт хамгаалалтын ажиллагаанд оролцож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button