Life

Уушгины хатгаагаар эмнэлэгт ирж буй хүмүүсийн 90% нь 15-аас доош насныхан байна

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэл хийлээ.

Тус төвийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл хэлэхдээ “Монгол Улсад аравдугаар сарын сүүлээс эхлэн өвчлөлийн түвшин аажмаар нэмэгдэж, арваннэгдүгээр сарын 5-н буюу 44 дүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд өвчлөл идэвхжлийн түвшинд шилжжээ. Өвчлөлийн түвшнийг насны ангиллаар авч үзвэл томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэр дундаа 50-60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна” гэлээ. Үргэлжлүүлэн:

Уушгины хатгаа авч эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насныхан байна. Энэ дотроо 60-70 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд дэгдэж буй өвчлөлийг задалбал 40-50 хувь нь хоёр хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дундах өвчлөл илүү “хүнд” тохиолдох боллоо.

Дархлаажуулалтын тухайд: Энэ жил 300,000 гаруй хүн тун улирлын томуугийн вакцинаар бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй 65-аас дээш насны эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулах ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд дархлаажуулалт 80 орчим хувьтай явагдаж байгаа. 300,000 гаруй хүн тун вакцинаас 176,000 орчмоор тав хүртэлх настай хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор вакцинжуулалтын хамрагдалт 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: ikon.mn

Холбоотой мэдээнүүд

Back to top button