Хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хэрэгжүүлэхэд “Alibaba”-тай хамтарч ажиллана
Айлчлалын гурав дахь өдөр Ерөнхий сайд болон айлчлалын бүрэлдэхүүн Хятадын Ханжөү хотод байрладаг, “Alibaba” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх зэрэг чиглэлд БНХАУ-ын технологийн гигант “Alibaba” компанитай хамтран ажиллахаар боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлэхээр болоод буй.
Айлчлалын гурав дахь өдөр Ерөнхий сайд болон айлчлалын бүрэлдэхүүн Хятадын Ханжөү хотод байрладаг, “Alibaba” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Alibaba” компани нь худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том компаниудын нэг юм. Тус уулзалтын хүрээнд Засгийн газраас дэвшүүлээд буй хурдтай хөгжлийн гурван шилжилтийг дэмжин хамтарч ажиллахаар боллоо.
Түүнчлэн тус компанийн аяллын тэргүүлэгч платформ болох “Fliggy”-д түшиглэн хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтрах боломжтой талаар “Alibaba”-ийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан онцоллоо.
Эх Сурвалж : CNBC