Life

Кофе эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сүүлийн 10 жилийн судалгааны үр дүнд кофе уух нь таны эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ.

Кафеин бол дэлхийн хамгийн алдартай сэтгэцэд нөлөөт эм юм. Хүмүүс кафейны байгалийн эх үүсвэр болох кофег олон зууны турш ууж ирсэн ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар олон жил судалсан.

Кофе нь шарсан талх, бялуу, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг хорт хавдар үүсгэгч акриламид агуулдаг учир хорт хавдар тусах эрсдэлтэй холбоотой байдаг гэж үздэг байсан ч 2016 онд кофег хэт халуун буюу 65С (149F)-аас дээш температурт уухгүй бол хорт хавдар үүсгэдэггүй гэж дүгнэсэн. Европ даяар хагас сая хүний ​​кофе ууж байсан зуршлыг судалсан судалгааны үр дүн нь кофе уудаг хүмүүсийн зүрхний өвчин, цус харвалт, хорт хавдраар нас барах эрсдэл бага байжээ.

Нарийн учрыг нь тодорхой гаргаагүй ч эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь бидний бодож байснаас илүү сайн аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button