Технологи

Хиймэл оюун ухаан ашиглан хорт хавдарын эмчилгээг сайжруулах судалгаанд 5.9 сая еврогийн санхүүжилт олгов

Хавдрын эмчилгээг сайжруулах зорилгоор хиймэл оюун ухаан ашиглан виртуал клиникийн туршилтуудыг хийх судалгааны багт Их Британи Хавдар Судлалын төв £5.9 саяын санхүүжилт олгожээ.

Энэхүү төсөл нь Манчестерийн Их Сургууль болон The Christie хорт хавдрын эмнэлгийн хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Бодит жишээ, мэдээлэл дээр тулгуурлан “виртуал” өвчтнүүдийн бүлэг үүсгэн цацрагт туяаны эмчилгээг турших аж. Судлаачид энэ технологийг ашигласнаар клиникийн туршилтууд илүү хурдан, аюулгүй, хямд өртөгтэй болгох боломжтой гэж үзэж байна.

“X” туяаны цацраг ашиглан хорт хавдрын эсүүдийг үхүүлж, тэдний ДНХ-г гэмтээснээр хавдарын эсүүдийн өсөлт зогсоох маягаар хавдарын эмчлэх юм. Олон жилийн судалгааны үр дүнд энэ шинэ төсөл нь хорт хавдрын эмчилгээнд олон шинэ боломжуудыг нээх зорилготой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button