Технологи

Inner Cosmos: Тархинд чип суулгаж сэтгэцийн өвчнийг эмчлэх туршилт хийж байна

2023 онд нейротехнологийн салбарын хөрөнгө оруулалт 953 сая ам.доллар хүрчээ

Өнгөрсөн онд олон улсын хэмжээнд  нейротехнологийн салбарт венчур капиталуудын оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ  953 сая ам.доллар хүрсэн байна. Илон Маскийн “Neuralink” компани чип бүхий тархины суулгац бүтээж, дөрвөн мөч нь ажиллагаагүй болсон өвчтөнд хийсэн туршилт амжилттай болсон юм.

Энэхүү туршилтаас хойш тухайн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, амжилттай туршилтуудыг хийсээр байна. Тухайлбал: тархины чип ашиглан сэтгэл зүйн эмгэгийг тодорхойлж эмчлэхэд ашиглах боломжтойг inner cosmos  компанийн сүүлийн туршилт харууллаа.

Сэтгэл гутралтайгаа 17 жилийн турш тэмцэж байсан өвчтөн “Inner Cosmos” компанийн тархины чипийг суулгуулснаас зургаан сарын дараа сэтгэл гутралын түвшин нь буурч, эдгэж эхэлсэн тухай мэдээлсэн юм.

 Тус компани тархинд хүрэлгүй сэтгэцийн эмгэгийг эмчлэх боломжтойг онцолж “Сонсголын суулгац аппаратын мэс ажилбараас илүү аюулгүй” гэж Гүйцэтгэх захирал Мирон Грибет тодотгосон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button