Life

Испани улсад үерийн улмаас 160 гаруй хүн амиа алджээ

Өнгөрсөн хоёрдох өдөр Испани улсад үерийн аюул нүүрлэж, одоогоор 160 гаруй хүн амиа алдаад байна. Одоо ч үерийн аюул бүрэн дуусаагүй бөгөөд дахин аадар бороо орох төлөвтэй байгаа аж. Аврах ажиллагаанд 10000 гаруй цэрэг дайчлагдаж байгаа юм.

Сураггүй алга болсон хүний тоо тодорхойгүй байгаа нь амиа алдагсдын тоо өшөө нэмэгдэх магадлалтай болгож байна. Үүний зэрэгцээ үерт нэрвэгдсэн бүс нутгуудад хэдэн зуун хүн түр байранд хоргодож, гудамж талбайг чөлөөлөх, гэр, бизнесээ сэргээх удаан, хүнд хэцүү ажлыг эхлүүлж байна. Испанид пүрэв гарагт албан ёсны гурван өдрийн үндэсний гашуудал зарлаж, засгийн газрын байрнуудад төрийн далбааг хагас намируулж, хэдэн минут чимээгүй зогссон байна.

Хүчтэй борооны гол шалтгааныг цаг агаарын судлаачид “гота фриа” буюу Газар дундын тэнгисийн дээгүүр дулаан ус руу хүйтэн агаар буух намар, өвлийн улиралд тохиолдох байгалийн цаг агаарын үзэгдэл гэж тодорхойлжээ. Гэсэн хэдий ч дэлхийн температурын өсөлт нь үүлс илүү их бороо оруулахад хүргэсэн гэж эрдэмтэд мэдэгдэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button