БНХАУ EV-ийн импортод ногдуулсан татварын асуудлаар хэлэлцээ хийх хүсэлтээ Европын Холбоонд тавив
Европын Холбооны ногдуулах тариф нь БНХАУ-ын үйлдвэрлэгчээс хамааран ялгаатай байна
Европын Холбооноос БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод 45 хүртэлх хувийн гаалийн татвар ногдуулж, хоёр талын худалдааны зөрчил хурцдах эрсдэл үүсээд байна.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор БНХАУ дахин хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Европын Холбооны төлөөлөгчийг Бээжинд урьсныг ойрын эх сурвалж мэдээллээ.
Европын Холбооны ногдуулах тариф нь БНХАУ-ын үйлдвэрлэгч компаниас хамааран 10-аас 35 хувь хүртэл ялгаатай байх аж.
Харин Германы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд БНХАУ дахь үйлдвэрлэлд нь дээрх шийдвэр хүндрэл учруулна гэж үзэн эсэргүүцэж байна.
БНХАУ-ын зүгээс Европын хөрөнгө оруулалтыг царцаах, импортын барааны шалгалтыг нэмэгдүүлэх, татвараа өсгөх зэрэг арга хэмжээ авч байгаа ажээ.
Хоёр тал нийт найман удаа хэлэлцээр хийх гэж оролдсон ч одоогоор тохиролцоонд хүрч чадаагүй байна. БНХАУ цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудын эрх ашгийг хамгаалахад анхаарна гэдгээ мэдэгдээд байгаа юм.