Технологи

Mango сурталчилгаандаа хиймэл оюун ухаанаар бүтээсэн модель ашиглах болжээ

Mango fast-fashion хувцасны брэнд зар сурталчилгааны ажлаа илүү хурдтай болгохын тулд хиймэл оюун ухаанаар бүтээсэн аватар ашиглаж, жинхэнэ моделийн ажлыг орлуулах болжээ.

Харин хиймэл оюун ухаанаар бүтээсэн моделиудын өмсөж буй хувцас нь ботид бөгөөд үйлчлүүлэгчид худалдан авах боломжтой хэмээн мэдээлжээ. Компани 7-р сард хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны зар сурталчилгаагаа цацаж, өсвөр насны охидод зориулагдсан коллекцоо сурталчилсан. Ийнхүү хувцас загварын салбар нь хиймэл оюун ухаан орлох магадлалтай салбарт нэмэгдэж байна. Хиймэл оюун ухаанаар модель бүтээдэг компаниудтай аль хэдийн хамтын ажиллагаа эхлүүлээд буй “Nike”, “Louis Vuitton”, “Levi Strauss” зэрэг компани дээр “Mango” нэмэгдлээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button