Life

ОХУ-ын шүүхээс Google компанийг дэлхийн нийт ДНБ-ээс ч их мөнгөн дүнгээр торголоо

ОХУ-ын шүүхээс тэдний төв хэвлэлийн сувгийг YouTube-ээс хассан шалтгаанаар Google-ийг 20,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 ам.доллароор торгохоор шийдвэр гаргажээ.

Энэ мөнгөн дүн нь 2 дециллион рубли буюу 2-ын ард 10-ийн 36 зэрэг бүхий тооны рубли юм. Энэ нь технологийн салбарын тэргүүлэгч Google-ийн зах зээлийн үнэлгээнээс нь ч ихээр зогсохгүй дэлхийн ДНБ-ээс ч их мөнгө гэсэн үг.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өөрөө ч энэ мөнгөн дүнг хэлж чадахгүй байгаа бөгөөд Google-ийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг шаарджээ.

Одоогоор Google-ийн талаас энэ асуудалд ямар нэг албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button