Life
Фүжи уул 130 жилд анх удаа цасгүй 11-р сарыг угтлаа
Японы хамгийн өндөр оргил болох Фүжи ууланд 10-р сарын эхээр цас ордог ч энэ жил огт цас ороогүй байна. 130 жилийн өмнө л ийм үзэгдэл болж байсан бөгөөд үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.
Японд энэ жил хамгийн халуун зун тохиож, 6-8-р сарын хооронд агаарын температур дунджаас 1.76С (3.1F) өндөр байсан. Өнгөрсөн сард агаарын температур 35 хэмээс хэтэрсэн бөгөөд Японы цаг уурын нийгэмлэгээс 1500 орчим бүс нутагт “хэт халуун” өдрүүд өнгөрсөн хэмээн мэдээлжээ.