Life

Хүн найтаахад 100,000 орчим, ханиалгахад 50,000 орчим талст буюу шүлс агаарт цацагддаг

Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс хүргэлээ. Хүн найтаахад 100000 орчим, ханиалгахад 50000 орчим талст буюу шүлс агаарт цацагддаг. Үүгээр бохирлогдсон зүйлд гараараа хүрч ахуйн хавьтлаар ханиад, томуу тусах нь элбэг. Судалгаагаар 50-60 хувийн чийгшилтэй байхад вирус харьцангуй тэсвэр муутай, эсрэгээрээ хуурай агаарт тэсвэртэй. Иймд өвлийн улиралд томуугийн өвчлөл их байдаг.

Гэрийн орчныг сайн чийгшүүлж, чийгтэй цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй. Гэхдээ ариутгалын бодис хэт их хэмжээнд хэрэглэхээс зайлсхийгээрэй. Нойр нь дархлаа, сэтгэл санааны байдал, танин мэдэхүйн чадвар, хоолны дуршил, хоол боловсруулах үйл ажиллагаа, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд зэрэгт нөлөөлдөг. Гар доорх материал ашиглан ам зайлах уусмалыг бэлдэх боломжтой. Гэрийн нөхцөлд ам зайлах уусмал бэлдэх аргуудаас дурдвал

• Нэг литр усанд 10 грамм давс хийгээд 10 процентын уусмал болгоод зайлж болно.

• Нэг литр усанд 20 грамм сода хийгээд хэрэглэж болно. Сода илүү зөөлөн байдаг.

• 500 мл усанд 4-5 ширхэг саримс нухаж эсвэл бухлээр нь хийж хандалж болно.

• 500 мл усанд 10 грамм царван хийх зэрэг ам зайлах уусмалыг гэрийн нөхцөлд бэлдэж болно.

Дасгал хийснээр биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоо сайжирч, түүнийг дагаад дархлааны эсууд өсдөг. Өдөрт 30 минут биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх нь гаднын халдвараас хамгаалахад тусалдаг. Эрүүл, чанартай хоол хүнс нь дархлааны системийн гол түлхүүр юм. Эрүүл хооллолт нь дархлааны системд шаардлагатай эрчим хүчийг өгөхөөс гадна дархлаагаа хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг микро элементуудийг авахад тусална.

Холбоотой мэдээнүүд

Back to top button