Life
Монгол Улс “Дэлхийн энх тайвны индекс”-ээр 45-т жагслаа
Эдийн засаг, энх тайвны институт (IEP)-ээс олон улсын шинжээчидтэй хамтран гаргадаг “Дэлхийн энх тайвны индекс – 2024” тайланд манай улс 163 орноос 45 дугаарт эрэмбэлэгджээ.
Монгол улс 2022 онд 39 дүгээрт жагсаж байсан билээ. Хамгийн энх тайван улсаар Исланд 18 дах жилдээ тодорчээ. Энх тайвны индексийг тооцохдоо нийгэм, улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хүний эрх, эрх чөлөө, террорист аюулын түвшин зэргийг харгалзан үздэг бөгөөд хүн амын 99% нь оршин суудаг 163 улсыг хамруулдаг.